Үйлчилгээний нөхцөл

Системийн үйлчилгээний нөхцөлийн мэдээлэл

"WeeOne" СИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Энэхүү "Үйлчилгээний нөхцөл" нь Хэрэглэгч "WeeOne" системийн үйлчилгээг ашиглах үед дагаж мөрдөх баримт бичиг юм.

"WeeOne" систем нь Вандэй Жоб ХХК-(цаашид "Компани", эсвэл "Ажил олгогч" гэх)-ийн эзэмшилд байгаа Веб болон Мобайл Аппликейшн (цаашид хамтад нь "Систем" гэх) бөгөөд үндсэн болон туслах цэсүүдэд байрлах төрөл бүрийн нэмэлт үйлчилгээг авах боломжийг хэрэглэгчдэд олгодог.

Системийн зорилго нь Ажил хайгч (цаашид "хэрэглэгч" гэх)-д тохирох ажлын байрыг санал болгох, ажил олгогчийн зүгээс сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг түргэн шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд оршино. Үүний хүрээнд дараах боломжуудыг хэрэглэгчдэд олгоно:

  • Ажил горилогчийн хувийн мэдээлэл, боловсрол, туршлагын мэдээлэл бүртгэх;
  • Нээлттэй ажлын заруудыг харах;
  • Ажлын байранд анкет илгээх, бүртгүүлэх;
  • Ажил олгогчийн зүгээс сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх.

[ Нэг. Eрөнхий нөхцөл ]

  1. Хэрэглэгч “WeeOne” системийн үйлчилгээг ашиглахын өмнө энэхүү Үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж, ойлгосон байх шаардлагатай. Хэрэглэгч “Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн сонголтыг хийх нь тухайн нөхцөлүүдийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрсөн үйлдэлд тооцогдоно.
  2. Компани нь Системд сайжруулалт болон шинэчлэлтийг тогтмол хийх эрхтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд Системийн үйл ажиллагааг түр зогсоох, хэсэгчлэн эсхүл бүрэн хаах, мөн шинэ функц, өөрчлөлт оруулах эрхтэй. Үүнтэй уялдан энэхүү Үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах бөгөөд уг өөрчлөлтийг Системээр дамжуулан Хэрэглэгчдэд мэдэгдэнэ. Шинэ үйлчилгээний нөхцөлийг Хэрэглэгч хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд “Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна” сонголтыг хийнэ.
  3. Хэрэглэгч шинэчлэгдсэн Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол тухайн үйлчилгээг ашиглахаас татгалзах буюу бүртгэлээ идэвхгүй болгох боломжтой. Харин системийг үргэлжлүүлэн ашиглаж буй тохиолдолд Хэрэглэгч нь шинэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  4. Компани нь Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн Хэрэглэгчийн Системд хандах эрхийг түр хугацаагаар хязгаарлах, зогсоох, эсхүл бүрэн цуцлах эрхтэй.
  5. Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрөн Системд бүртгүүлсэн өдрөөс эхлэн энэхүү нөхцөл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

[ Хоёр. Нэр томьёо, үг хэллэгийн тайлбар ]

  1. Энэхүү үйлчилгээний нөхцөлд ашигласан дараах нэр томьёо, үг хэллэгийг дор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ. Үүнд:
    • “Ажлын зар” гэж ажил олгогчийн зүгээс Системд нийтэлсэн, ажилтан хайхтай холбоотой текст болон зурган мэдээллийг;
    • “Үйлчилгээ” гэж Хэрэглэгч Системийг ашигласнаар авах боломжтой бүх төрлийн үйлчилгээ, функц, боломжуудыг;
    • “Систем” гэж “WeeOne” вэбсайт болон мобайл аппликейшнээс бүрдэх, Хэрэглэгч Үйлчилгээг авах, ашиглах боломжийг олгож буй цахим орчныг;
    • “Ажил хайгч” гэж ажлын байр хайж, Системийг ашиглаж буй хувь хүнийг;
    • “Үйлчилгээний нөхцөл” гэж Хэрэглэгчийн Системийг ашиглахтай холбоотой харилцаа, эрх, үүргийг зохицуулахад мөрдөх баримт бичгийг;
    • “Хэрэглэгчийн мэдээлэл” гэж Ажил хайгчийн Системд бүртгүүлсэн хувийн мэдээлэл болон холбогдох бусад мэдээллийг;
    • “Хүний хувийн мэдээлэл” гэж “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д заасан, тухайн хүнийг шууд болон шууд бусаар таних боломжтой дараах мэдээллийг: эцэг/эхийн нэр, өөрийн нэр, төрсөн огноо, төрсөн газар, оршин суугаа хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч зэрэг;
    • “Мэдээллийн сан” гэж Хэрэглэгчид болон Ажил хайгчдаас бүрдсэн мэдээллийг агуулж буй цахим өгөгдлийн нэгдсэн санг;
    • “Аккаунт” гэж Хэрэглэгчийн бүртгэлийг үндэслэн үүссэн, хувийн мэдээлэл болон үйлчилгээ ашиглалтын түүхийг хадгалах цахим бүртгэлийг;
    • “Сервер” гэж Систем болон түүнд холбогдох мэдээлэл, өгөгдөл, мэдээллийн сан, програм хангамж байрших техник төхөөрөмж, хадгалагдах цахим орчныг;
    • “Цахим тодорхойлогч” гэж Хэрэглэгчийг цахим орчинд тодорхойлох боломжтой мэдээллийг, үүнд: нэвтрэх нэр, цахим шуудангийн хаяг, нийгмийн сүлжээний аккаунт, утастай болон утасгүй сүлжээний IP хаяг, төхөөрөмжийн дугаар зэрэг мэдээллийг;
    • “Гуравдагч этгээд” гэж Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хамтран ажиллаж буй, эсхүл Системээр дамжуулан мэдээлэл хүлээн авч буй хувь хүн болон хуулийн этгээдийг.

[ Гурав. Оюуны өмч ]

  1. Системд байгаа бүх контент, нийтлэл зэрэг нь Компанийн оюуны өмч байх бөгөөд зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бусад холбогдох хуулиар хамгаалагдсан болно.

[ Дөрөв. Системд бүртгүүлэх, Үйлчилгээг ашиглах ]

  1. Хэрэглэгч нь Системд хандаж, өөрийн цахим шуудангийн хаягийг бүртгүүлснээр бүртгэлтэй Хэрэглэгч болох үндсэн нөхцөлийг хангана.
  2. Хэрэглэгч нь Системд бүртгүүлэхдээ өөрийн хувийн мэдээллийг үнэн зөв, бүрэн, бодит байдлаар оруулах үүрэгтэй. Хэрэв худал, ташаа мэдээлэл оруулснаас үүдэн аливаа сөрөг үр дагавар гарсан тохиолдолд түүний хариуцлагыг Хэрэглэгч бүрэн хүлээнэ.
  3. Хэрэглэгч Системд бүртгүүлсний дараа Хэрэглэгчийн мэдээлэл шинэчлэгдсэн тохиолдолд тухай бүрд нь өөрчлөх үүрэгтэй.
  4. Хэрэглэгч нь өөрийн Аккаунт, бүртгэл, хувийн мэдээлэл болон нууц үгийн аюулгүй байдлыг хангаж хамгаалах, нууц үг болон Системд нэвтрэх бусад мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй, задруулахгүй байх үүрэгтэй. Хэрэв Хэрэглэгчийн буруутай үйлдэл, болгоомжгүй байдал зэргээс үүдэн түүний Аккаунт, бүртгэл, эсвэл нууц үг алдагдаж, ямар нэгэн хохирол учирсан тохиолдолд Компани хариуцлага хүлээхгүй.
  5. Хэрэглэгчийн Аккаунт, бүртгэл, эсвэл хувийн мэдээллийг гуравдагч этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан тухай мэдсэн даруйдаа Хэрэглэгч нь Компанид мэдэгдэж, өөрийн хандалтын эрхээ сэргээх, аюулгүй байдлыг шинэчлэн хангах үүрэгтэй.
  6. Хэрэглэгч нь нэвтрэх эрхийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүднээс өөрийн Системд бүртгэлтэй хаягт компьютер, таблет, бусад мобайл төхөөрөмж зэрэг олон төхөөрөмжөөс хандан, сануулахгүй байх үүрэгтэй.
  7. Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр Компанид өөрийн хувийн мэдээллийг хууль тогтоомжийн дагуу цуглуулах, мэдээллийн санд хадгалах, боловсруулах, ашиглуулах, гуравдагч этгээдэд дамжуулахыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
  8. Компани нь Хэрэглэгчийн урьдчилсан зөвшөөрөлтэйгөөр, зөвшөөрсөн цар хүрээнд, нууцлалын нөхцөлийг хангасан байдлаар хамтран ажиллагч байгууллагад Хэрэглэгчийн мэдээллийг дамжуулах эрхтэй. Энэ тохиолдолд дамжуулах мэдээллийн агуулга болон хүлээн авагч этгээдийн талаарх мэдээллийг Хэрэглэгчид урьдчилан танилцуулна.
  9. Хэрэглэгч нь “Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна” гэх сонголтыг хийснээр дээрх бүх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
    1. Хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчихгүй байх, түүний дотор Компанийн ямарваа нэгэн контентыг бусдад дамжуулах, нийтлэх, түгээх, хадгалах, устгах, Нууцлалын бодлогыг зөрчих үйлдлийг гаргахгүй байх;
    2. Компанийн мэдээллийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх буюу нөлөөлөхийг оролдохгүй байх, зөвшөөрөлгүйгээр систем, эсхүл сүлжээний эмзэг байдлыг шалгах, сканердах, хакердах, шалгах оролдлого хийхгүй байх;
    3. Худал, төөрөгдүүлсэн мэдээлэл, хууль бус үйл ажиллагааг сурталчилсан, дэмжсэн аливаа агуулга, материалыг нийтлэх, эсхүл хууль бус үйлдэл хийх, хэн нэгний хувийн нууцад халдах, мэдээлэл задруулах зэрэг хууль бус үйл ажиллагаа, эдгээр нөхцөлөөр хориглосон бусад үйл ажиллагаа, зааварчилгааны талаар мэдээлэл өгөхгүй байх;
    4. Танд хамааралгүй дата өгөгдөл, мэдээлэлд хандах, эсхүл таны нэвтрэх эрхгүй сервер эсхүл данс руу нэвтрэхгүй байх;
    5. Хязгаарлагдмал буюу зөвхөн нууц үгээр нэвтрэх боломжтой контент, эсхүл нуугдмал зураг болон хуудас агуулсан контентыг нийтлэхгүй байх;
    6. Бусад хэрэглэгчдээс нууц үг, эсхүл хувийн мэдээллийг авахгүй байх, мөн шилжүүлэн өгөхгүй байх;
    7. Бусад Хэрэглэгч буюу хувь хүн, эсхүл байгууллагын нийтэлсэн аливаа контент болон материалыг устгах, өөрчлөхгүй байх;
    8. Аливаа байгууллага, хувь хүнийг дарамтлах, доромжлох, өдөөн хатгах үйлдлийг хийхгүй байх;
    9. Систем рүү вирус оруулах, хэт ачаалах, спам илгээх гэх мэт байдлаар сүлжээнд саад учруулахыг оролдохгүй байх;
    10. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг хууль бусаар буюу зөвшөөрөлгүй хуулбарлах, тараах, олшруулах, ашиглах боломжийг бүрдүүлэхгүй байх;
    11. Компанийн үйлчилгээг аливаа хууль бус үйл ажиллагаанд ашиглах, эсхүл гүтгэлэг, ёс суртахуунгүй, далд болон илтээр доромжилсон бүдүүлэг үйлдэл гаргахгүй, садар самуун явдалд уруу татах, бусдыг заналхийлсэн, үзэн ядсан, арьс өнгө, шашин шүтлэг, яс үндэс угсаагаар ялгаварлан гадуурхсан агуулга бүхий Зарыг илгээхгүй, нийтлэхгүй байх;
  10. Аливаа Хэрэглэгч нь 4.7-д заасан нөхцөлүүдийн аль нэгийг эсхүл хавсран үйлдсэн буюу системийн аюулгүй байдлыг зөрчсөн тохиолдолд Компани нь холбогдох хариуцлага хүлээхийг шаардаж болно.
  11. Хэрэглэгч нь Систем дээр байршуулсан өөрийн хувийн болон байгууллагын бүх мэдээлэл, бусад холбогдох бичиг баримтын үнэн зөв болон аюулгүй байдлыг бүрэн хариуцна.
  12. Системд байршуулсан аливаа Зартай холбоотойгоор гарах бүх шийдвэр болон үр дүнг тухайн Хэрэглэгч дангаар бүрэн хариуцна.
  13. Хэрэглэгч нь өөрийн бүртгэлтэй Аккаунтаа өөрийн хүсэлтээр идэвхгүй болгох, эсхүл энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөний улмаас Компани нь тухайн Хэрэглэгчийн бүртгэлийг цуцалж, идэвхгүй болгож болно.

[ Тав. Гуравдагч этгээдтэй хамааралтай нэмэлт нөхцөл ]

  1. Үйлчилгээний цар хүрээг өргөтгөх, Хэрэглэгчдэд илүү үр ашигтай, хүртээмжтэй боломжийг бий болгох зорилгоор Компани нь Гуравдагч этгээдийн мэдээллийн системтэй холбогдох, мэдээлэл солилцох зориулалттай техник, технологийн шийдлийг боловсруулах, ашиглах эрхтэй. Ийм тохиолдолд эдгээр шийдлийг хэрхэн ашиглахтай холбоотой заавар, журмаар Хэрэглэгчийг хангах үүрэгтэй.
  2. Хэрэглэгчийн мэдээллийг хуульд заасан үндэслэл, шаардлагын дагуу эрх бүхий байгууллагад хүргүүлэхээс бусад тохиолдолд Компани нь Хэрэглэгчийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
  3. Гуравдагч этгээд рүү мэдээлэл илгээх эсэхийг Хэрэглэгч өөрөө шийдвэрлэх эрхтэй бөгөөд уг мэдээлэлтэй холбоотойгоор үүсэх аливаа эрсдэл, үр дагаврыг Хэрэглэгч бүрэн хариуцна.
  4. Компани нь Хэрэглэгчийн хэрэгцээ, сонирхолд нийцүүлэх зорилгоор Гуравдагч этгээдийн вэбсайт, цахим хаяг, сошиал сувгуудын холбоосыг Системд байршуулж болох бөгөөд эдгээр холбоос нь зөвхөн мэдээллийн зориулалттай.
  5. Гуравдагч этгээдийн холбоосоор нэвтэрсэн мэдээлэл, түүний үнэн зөв байдал, агуулгын бодит байдалд Компани хариуцлага хүлээхгүй бөгөөд түүнтэй холбоотой аливаа маргаан, хохирол, үр дагаврыг тухайн Гуравдагч этгээд өөрөө бүрэн хариуцна.

[ Зургаа. Бусад ]

  1. Компани нь Системийг ашиглах явцад түүний ажиллагаа сааталгүй ажиллах, гаднын халдлага болон компьютерын вирусээс ангид байх, сервер ямар нэгэн алдаа дутагдалгүй ажиллагаатай байх талаар ямар нэг баталгаа өгөхгүй. Үүнтэй холбоотойгоор үүсэх аливаа эд хөрөнгийн хохирол, мэдээллийн алдагдал болон бусад шууд болон шууд бус хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй.
  2. Систем болон түүний контентыг ашигласнаас, эсвэл ашиглах боломжгүй болсон нөхцөл байдалтай холбогдон Хэрэглэгчид үүссэн аливаа хохирол, алдагдлын хувьд Компани, түүний хамтран ажиллагч байгууллагууд болон гуравдагч этгээд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
  3. Энэхүү хариуцлагаас татгалзах нөхцөл нь Хэрэглэгч Системийг ашиглаж буй хугацаанд бүрэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

[ Долоо. Нэмэлт өөрчлөлт, санал гомдлын шийдвэрлэл ]

  1. Компани нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах бүрт Хэрэглэгчдэд мэдэгдэх үүргийг хүлээнэ.
  2. Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг талууд эв зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ
  3. Хэрэглэгч санал гомдол гаргах тохиолдолд лавлах төвийн 80707172 утас болон OneHR фэйсбүүк хуудсанд хандана.